www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ- Сургуулийн орчинд худалдаалахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл,

үйлчилгээний тухай хуулийн 10.4.2 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Сургуулийн орчинд худалдаалахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү жагсаалтыг ерөнхий боловсролын сургуулийн орчны 150 м радиуст байрласан худалдаа, үйлчилгээний газруудад хүргэж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт, мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /Д.Нарантуяа/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалыг Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдсөн өдрөөс эхлэн мөрдсүгэй.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт даалгасугай.

5.Уг тушаал хүчин төгөлдөр болсон өдрөөс Эрүүл мэндийн сайдын “Журам батлах тухай” 2013 оны 207 дугаар тушаалын 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                                         Д.САРАНГЭРЭЛ