www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ-Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР,  ХАРИЛЦАА

ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА НАРЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр                                                                                                                 Дугаар А/200,А/169                                                                                                                                  Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, Харилцаа, холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга /цагдаагийн хурандаа Ж.Амгалан/, Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга /З.Эрдэнэчулуун/-д тус тус даалгасугай.

3.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА  ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА                       
Ж.БОЛД Г.ЧИНЗОРИГ