www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх  зөвлөлийн ажиллах журам батлах тухай


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                            
Улаанбаатар хот

Дугаар A/235                                               

Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх

зөвлөлийн ажиллах журам батлах тухай

Оюуны өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д, үйл ажиллагаандаа мөрдөхийг Оюуны өмчийн газрын дарга /Б.Энхсүх/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Комиссын ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/26 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                                                                                       САЙД                                     Х.НЯМБААТАР