www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (КОВИД-19 түр журам)


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 45

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

               Коронавируст  халдвар  /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ журмын хавсралтыг Засгийн газрын 2021 оны 105 дугаар тогтоолоор өөрчлөн баталсан)

               2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан журмыг олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                         Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд                                           С.АМАРСАЙХАН