www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээлийн аюулгүй байдалд тавих шаардлага батлах тухай


ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр                               
Улаанбаатар хот

Дугаар А-29   

Мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээлийн

аюулгүй байдалд тавих шаардлага батлах тухай

          Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. “Мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээлийн аюулгүй байдалд тавих шаардлага”-ыг хавсралтаар баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Батмөнх/-т үүрэг болгосугай.

3. Тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.

4. Энэхүү тушаалыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                                                                            

САЙД                                     З.МЭНДСАЙХАН