www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Архивын аюулгүй ажиллагааны журам батлах тухай


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр                                                                       
Улаанбаатар хот

Дугаар А/07                                                         

                                              

Архивын аюулгүй ажиллагааны журам батлах тухай

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.4 дэх  заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Архивын аюулгүй ажиллагааны журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмыг мөрдөж ажиллахыг төрийн болон байгууллагын архивын дарга, эрхлэгч нарт, хэрэгжилтэд хяналт тавихыг Архивын ерөнхий газар   /С.Энхбаатар/-д даалгасугай.

                                                                                    САЙД                                     Х.НЯМБААТАР