www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ - Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр                                              
Улаанбаатар хот

 Дугаар А/73   

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Авлигатай тэмцэх газрын дарга /тэргүүн комиссар З.Дашдаваа/-д зөвлөж, Тагнуулын ерөнхий газрын дарга /хурандаа П.Одонбаатар/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ж.Болд/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2014 оны “Журам батлах тухай” А/114 дүгээр тушаалыг  хүчингүй болгосонд тооцсугай.

                                                                 САЙД                        Х.НЯМБААТАР