www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 4 дүгээр тогтоолд)


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 96

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 22.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2018 оны 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дүрэм”-ийн 2.2 дахь заалтын “төрийн захиргааны төв байгууллагын нэгжийн дарга” гэснийг “төрийн захиргааны байгууллагын дарга” гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                           Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд                                          А.АРИУНЗАЯА