www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛЖ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох)


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 140

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛЖ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57.2.4, 57.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 8 дугаар хавсралт болгон хавсралт ёсоор баталсугай.

2. “Журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дэх заалтын “7 дугаар” гэсний дараа “хавсралт, “Хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 8 дугаар” гэж нэмсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдон гарах нэмэлт зардлыг 2021 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэх, цаашид жил бүр зохих журмын дагуу төсвийн төсөлд тусгаж санхүүжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА