www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- Цар тахлын үед Засгийн газар, төрийн бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй цар тахлын хүрээг тогтоохтой холбоотой тоон мэдээ, мэдээллийг шуурхай солилцох журам


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ХАРИЛЦАА

ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА

НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 5 дугаар сарын 21-ны өдөр                                                                                                                Дугаар А/143,А/103                                                                                                                                        Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.23 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.“Цар тахлын үед Засгийн газар, төрийн бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй цар тахлын хүрээг тогтоохтой холбоотой тоон мэдээ, мэдээллийг шуурхай солилцох журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга /цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал/, Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга /З.Эрдэнэчулуун/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга /цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир/, Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга /Д.Сэрээдорж/ нарт тус тус даалгасугай.

4.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА

  Ж.БОЛД

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА

  Г.ЧИНЗОРИГ