www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“Ардын хувьсгалын 100 жилийн ойн   хүндэт медаль” бий болгох тухай


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 07 сарын 06 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 65

  “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгох тухай

            Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгосугай.

2.“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн тодорхойлолт”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Ардын  хувьсгалын  100  жилийн  ойн  хүндэт  медаль  олгох журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР