www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 07 сарын 08 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 75

Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

2/Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

3/Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

4/Байгаль орчны багц хуулийн төсөл;

5/Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/Газрын багц хуулийн төсөл;

7/Геодези, зураг зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

8/Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9/Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Гаалийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

11/Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

13/Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 

14/Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15/Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл;

16/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17/Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

18/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;

19/Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

20/Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

21/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансуурахтай тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

22/Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл;

23/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

24/Монгол Улсын Засгийн газрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

25/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

26/Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

27/Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

28/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

29/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

30/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

31/Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

32/Нийтэд тустай үйл ажиллагааны тухай хуулийн төсөл;

33/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

34/“Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенцийн 56 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан 2016 оны протоколд нэгдэх тухай” хуулийн төсөл;

35/Өрсөлдөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

36/Саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийн төсөл;

37/Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

38/Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

39/Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

40/Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл;

41/Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

42/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

43/Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;

44/Төрийн хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

45/Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төсөл;

46/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

47/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

48/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

49/Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

50/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

51/Хийн хоолойн тухай хуулийн төсөл;

52/Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

53/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

54/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

55/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

56/Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл;

57/Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

58/Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;

59/Хууль тогтоомжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

60/Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл;

61/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

62/Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл;

63/Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

64/Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

65/Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

66/Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

67/Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

68/Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл;

69/Шүүхийн шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

70/Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

71/Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл;

72/Эрх зүйч, хууль сахиулагч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын тухай хуулийн төсөл;

73/Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

2.Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцсүгэй.

3.“Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдээс өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг тухайн ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосугай.

4.Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т тус тус үүрэг болгосугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР