www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ДАЙЧИЛГААНЫ ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ ЯВУУЛАХ  ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ


ДАРХАН-УУЛ АЙМАГ

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр                                                                                                            Дугаар 01-А/222                                                                                                                   Дархан

ДАЙЧИЛГААНЫ ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ ЯВУУЛАХ

ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Монгол Улсын Дайчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 18 дугаар зүйлийн 18.1.5, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 462 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн дайчилгаа удирдах бүлэг, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабыг байлдааны бэлэн байдлын дээд зэргүүдэд шилжүүлэх, дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулахад оногдуулан данслагдсан хүн, техникийг дайчилгааны даалгаврын дагуу тогтоосон хугацаанд нь татан нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, холбоо, зарлан мэдээллийн найдвартай ажиллагааг хангах, томилгоот бүрэлдэхүүнд дадлага эзэмшүүлэх зорилгоор зарлан мэдээлэл явуулах журмыг хавсралтаар баталсугай.

2.Дайчилгаа удирдах бүлгийн гишүүд, цугларах болон шилжүүлэх байр, сум, багийн Засаг дарга нар, холбогдох албан тушаалтнуудыг мэргэжлийн арга зүйгээр хангаж үүрэг гүйцэтгэхэд бэлэн байлгахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /дэд хурандаа Н.Сүхбаатар/-д даалгасугай.

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2008 оны 18, 2020 оны 01-А/381 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай

ЗАСАГ ДАРГА                                 Б.АЗЖАРГАЛ