www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэг, аймаг дахь төрийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд мөнгөн тэтгэмж олгох/


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр  
Улаанбаатар хот

Дугаар А/531,136

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 29.9 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэг, аймаг дахь төрийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалаар батлагдсан журамд заасан тусгай эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаагаас бусад мэргэжилтэнд олгох мөнгөн тэтгэмжийг 2022 оноос эхлэн Төрийн албаны цалингийн нэгдсэн системээр дамжуулан олгох бэлтгэл ажлыг хангуулах, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /П.Эрхэмбаяр/, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төрийн сангийн газар /М.Батхуяг/ нарт даалгасугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД            С.ЭНХБОЛД                                                                                        САНГИЙН САЙД                     Б.ЖАВХЛАН