www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ (БХС-ын 397/339-г)


БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр                               
Улаанбаатар хот

Дугаар А/191/131 

                         ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

            Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 1.2  дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

            1.Батлан хамгаалахын сайд, Сангийн сайдын 1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталсан “Гэрээт цэргийн албан хаагчийн цалинг тогтоох тухай”  397/339 дугаар хамтарсан тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болсонд тооцсугай.

            2.Тушаалыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /хурандаа С.Ганбямба/-т үүрэг болгосугай.

            3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /хурандаа Б.Эрхэмбаяр/-т даалгасугай.

                                    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД                                      Г.САЙХАНБАЯР                                            САНГИЙН САЙД                   Б.ЖАВХЛАН