www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт/, /Олон улсын хилийн боомт дээр визийн зөвшөөрөлгүйгээр “жуулчин” ангиллын виз олгож болох улсын жагсаалт/


ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр             
Улаанбаатар хот

Дугаар А/49,А/187    

                                                                                                               

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэг, “Журам батлах тухай” Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 10.6 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.“Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Олон улсын хилийн боомт дээр визийн зөвшөөрөлгүйгээр “жуулчин” ангиллын виз олгож болох улсын жагсаалт”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга /Н.Анхбаяр/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/ нарт даалгасугай.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД        Б.БАТЦЭЦЭГ                                                  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД             Х.НЯМБААТАР