www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох, зарцуулах, тайлагнах ж


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох, зарцуулах, тайлагнах журам/

1998 оны 04 сарын 10-ны өдөр

Дугаар 88/152

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох, зарцуулах, тайлагнах журам" -ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Хуулийн хүчин төгөлдөр болох хугацаанаас болж энэ оны батлагдсан төсөвт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбогдсон зардал тусгагдаагүй учраас энэ оны хувьд хуулийн дагуу нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг сум, дүүрэгт томилж ажиллуулахтай холбогдох зардлыг орон нутагтаа шийдвэрлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ж.АМАРСАНАА

САНГИЙН САЙД П.ЦАГААН