www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, асаргаа сувилгаа хийх журам/


МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, асаргаа сувилгаа хийх журам/

2004 оны 5 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 136

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай 179 дүгээр тогтоолын хавсралтын 1, 2, 3 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, асаргаа сувилгаа хийх журмыг 1 дүгээр, гэрээр асаргаа сувилгаа хийлгэх захиалгын хуудсыг 2 дугаар, гэрээр асаргаа сувилгаа хийснийг бүртгэх хяналтын картыг 3 дугаар хавсралтаар тус тус баталж 2004 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн мөрдсүгэй.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлого, зохицуулалтын газар ( Т.Эрхэмбаатар), НЭМГ (Ц.Ганхүү)-д үүрэг болгосугай.

                                                                                           САЙД                                               П.НЯМДОРЖ

                                                            2004 оны 5 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн 2471 дүгээрт бүртгэсэн